Нүүр хуудасМэдээБХТ: "Зөөлөн хот" номны зохиолч, хот төлөвлөгч, архитектор Дэвид Симийг хүлээн авч...

БХТ: “Зөөлөн хот” номны зохиолч, хот төлөвлөгч, архитектор Дэвид Симийг хүлээн авч уулзжээ

Хот төлөвлөгч, архитектор Дэвид Сим дэлхийн олон хотын төсөл дээр ажиллан, амьдралын чанарыг сайжруулахад зориулсан стратеги, зөвлөмжийг боловсруулдаг бөгөөд хүн төвтэй, уян хатан хотын орчныг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан. Түүний судалгаа, бичвэрүүд нь Urban design буюу хотын дизайны салбарт чухал ач холбогдол өгчээ. “Зөөлөн хот” номын зохиолч, хот төлөвлөгч, архитектор Дэвид Сим Монгол Улсад анх удаа ирж байгаа бөгөөд Улаанбаатар хоттой 2 өдөр танилцсан сэтгэгдэлээ хуваалцаж, Улаанбаатар хотыг “ЗӨӨЛӨН ХОТ” болгоход цаашид анхаарах сайн туршлагаа танилцуулав.

Уулзалтад, ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү, Хот байгуулалт, барилга зохицуулалтын газрын дарга Ц.Баярбат, Салбарын хөгжил, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Адъяабаатар “Зөөлөн хот” номын зохиолч, хот төлөвлөгч, архитектор Дэвид Сим, “Зөөлөн хот” фестивалийн зохион байгуулагчид оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН