️Зөвлөгөөнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, тус аймгийн ГХБХБГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, аймгийн Барилгын холбоо зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцож байна.

Салбарын бодлогын уялдааг хангах, барилгын салбарт төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бодлого, зорилтыг уялдуулах, салбарын цаашдын хөгжилд нэгдсэн чиг хандлага тогтоох, салбарын стратегийн шинэчлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, чанарын стандартыг сайжруулах асуудлуудыг хэлэлцэж байна.

Мөн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бодлогын дагуу Хэнтий аймгийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй сумдуудад Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийх талаар онцоллоо.

️Зөвлөгөөний үр дүнд орон нутгийн барилгын салбарт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн зөвлөмжүүдийг гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм байна.