Нүүр хуудасМэдээБХЯ: Батлан хамгаалахын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

БХЯ: Батлан хамгаалахын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

Батлан хамгаалахын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөл шинэчлэн байгуулагдаж, анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа. /2024.11.27/

Хуралдааны эхэнд Батлан хамгаалахын сайдын дугаар тоот албан даалгаварын хэрэгжилтийг хэлэлцлээ. Мөн батлан хамгаалахын сэргэлт бодлогод тусгагдсан зорилтын хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, алба хаах хугацаандаа жолооны үнэмлэх, англи хэлний анхан шатны мэдлэгтэй болгох сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт хийгээд бэлтгэл ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд санал солилцлоо.

Анхдугаар хуралд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын дарга хурандаа Р.Энхболд, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга хурандаа Б.Эрхэмбаяр, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, ҮБХИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бригадын генерал С.Дашзэвэг, Цэргийн төв эмнэлгийн дарга хурандаа Б.Энх-Од, ЦДБЭЧ-ын дарга хурандаа Г.Золзаяа, Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны дарга хурандаа Д.Дашдорж болон бусад албаныхан оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН