Нүүр хуудасМэдээБХЯ: “Батлан хамгаалахын эрсдэлийн удирдлага, эрсдэлээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

БХЯ: “Батлан хамгаалахын эрсдэлийн удирдлага, эрсдэлээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас “Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, эрсдэлийн удирдлага сайтай гурван яамыг шалгаруулсны нэгээр Батлан хамгаалах яам тодорчээ.

Засгийн газрын энэхүү хэлэлцүүлэгтэй уялдуулан төсөвт болон төрийн өмчит аж ахуйн 91 нэгж байгууллагын төсвийн шууд захирагч, санхүү, материал хангалт, дотоод хяналт, эрсдэлийн удирдлага хариуцсан 450 гаруй албан тушаалтныг хамруулсан “Батлан хамгаалахын эрсдэлийн удирдлага, эрсдэлээс урьдчилан сэргийлэх” сургалтыг Батлан хамгаалах яамнаас танхимын болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Тус сургалтын зорилго нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд эрсдэлийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх, түүнд шаардлагатай зарим арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх, албан тушаалтан бүр эрсдэлийн менежер байж, эрсдэлийг тооцож шийдвэр гаргах, бодлого боловсруулж сурах, зохион байгуулалтын нэгж, анги, байгууллагаас эхлээд батлан хамгаалах салбарын эрсдэлийг тодорхойлон, үнэлж, хариу арга хэмжээ авах талаар мэдлэг ойлголтыг өгөхөд оршиж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН