Иргэн-цэргийн харилцааны онолын суурь бүтээл гэж олон улсад үнэлэгддэг ХХ зууны суут сэтгэгчдийн нэг Сэмүэл Хантигтоны
“Төр ба Цэрэг: Иргэн-цэргийн харилцааны онол ба бодлого” бүтээл монгол хэлнээ орчуулагдан уншигчдын гарт очиж байна.
Өнөөдөр нээлтээ хийсэн уг номонд цэргийн хатуу дүрэм, захирах захирагдах ёс ба эрх чөлөөт иргэний нийгэм хоёр хэрхэн нэг саванд багтаж хөгжих тэрхүү зүй тогтол, стандартыг тодорхойлжээ.