Нүүр хуудасМэдээБХЯ: "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил"-ийн хүрээнд "Эх оронч Дарханчууд" сарын аян...

БХЯ: “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”-ийн хүрээнд “Эх оронч Дарханчууд” сарын аян өрнүүлэхээр зарлажээ

Батлан хамгаалах салбарт 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласан.

Зорилго нь: “Батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” юм.

Энэ хүрээнд “Эх оронч Дарханчууд” нэг сарын нөлөөллийн аяныг аймгийн ИТХ, Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл, АЗДТГ-ын Цэргийн штабаас зарлалаа.

Өнөөдөр /2025.03.17/ тус аяны нээлт Найрамдал талбайд боллоо.

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жил, Монгол цэргийн өдрийн баярын мэндийг Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон үе үеийн ахмадууд, нийт алба хаагчдадаа өргөн дэвшүүлье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН