Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 2025-2026 оны хичээлийн жилд бакалавр, магистрын түвшинд суралцуулах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэл эхэллээ. Энэ удаа бакалаврын хөтөлбөрт 8, магистрын хөтөлбөрт 1 иргэнийг сонгон шалгаруулна.
Суралцах мэргэжлийн чиглэлүүд нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэл”-ийн хүрээнд явагдана.
Бүртгэл 2025 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 30-ны 17:00 цаг хүртэл цахимаар явагдана.
Сонирхож буй иргэд scholarship.esis.edu.mn/grant/ цахим хаягаар хандан, хэрэглэгчийн эрх үүсгэж, шаардлагатай материалыг PDF хэлбэрээр хавсарган, өргөдлөө илгээх шаардлагатай.
Дэлгэрэнгүйг: https://moe.gov.mn/post/166539