Нүүр хуудасМэдээБЯ: Монгол, Киргизийн дээд боловсролын салбар, их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааны талаар...

БЯ: Монгол, Киргизийн дээд боловсролын салбар, их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлалын хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал нар Бүгд Найрамдах Киргиз Улсын Манас их сургуульд зочиллоо. Энэ үеэр Бүгд Найрамдах Киргиз Улсын Шинжлэх ухаан, дээд боловсрол, инновацын сайд Орозов Бактияр, Манас их сургуулийн ректор Алпаслан Чэелан нартай уулзаж, дээд боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 


Уулзалтаар их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргиз, Турк улсуудын хамтарсан археологийн судалгаа, эрдэм шинжилгээний баг солилцох, зочин багш ажиллуулах боломжийн талаар санал солилцож, хамтран ажиллахад бэлэн байгаагаа талууд дурдлаа. Түүнчлэн Монгол Улсын дээд боловсролын өнөөгийн байдлын танилцуулга, мэдээллийг өгч, Монгол Улсын их, дээд сургуулиудад оюутан хүлээн авахад бэлэн байгааг илэрхийлэв.

Одоогийн байдлаар тус их сургуульд Монголын 49 суралцагч амжилттай суралцаж байгаа бөгөөд 2025-2026 оны хичээлийн жилд 19 суралцагч бүртгүүлсэн байгаа аж. Мөн Монгол Улсын Элсэлтийн шалгалтын дүнг хүлээн зөвшөөрдөг тухай Киргизийн талаас мэдээлэв. Манас их сургууль нь киргиз, орос, англи, турк хэлээр сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН