Нүүр хуудасМэдээБЯ: Хэлэлцүүлэг зохион байгуулжээ

БЯ: Хэлэлцүүлэг зохион байгуулжээ

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд “Захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх, сайжруулах арга зам” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Боловсролын яам, Сангийн яамтай хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт салбар яамдын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан удирдах ажилтан, албан хаагчид, Хөрөнгийн менежментийн төв, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Нийслэл, 21 Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлөөллүүд оролцлоо.

Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал “Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, үр ашиг ба авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, Боловсролын яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Тамираа “Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын бодлого”, Барилгын хөгжлийн төвийн Ерөнхий инженер З.Энх-Оргил “Захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх хууль эрх орчин, хэрэгжилт” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Оролцогчид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга байгууламжийн захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд захиалагчийн техникийн хяналтыг хэрхэн сайжруулах талаар харилцан санал солилцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН