Монголын бүх ард түмний спортын наадмын шигшээ тэмцээн 2022 оны есдүгээр сарын 9-18-ны өдрүүдэд үргэлжилж өндөрлөлөө. Наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4,500 гаруй тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
Бүх ард түмний спортын XV наадам гурван үе шаттайгаар, спортын 26 төрлөөр явагдсан.
Дүн гарахад дүүргүүдээс Баянзүрх дүүрэг 49 алт, нийт 101 медальтайгаар тэргүүллээ. Чингэлтэй, Баянгол дүүргүүд 57, 55 медальтайгаар удаалав.
Аймгуудаас Хэнтий 23 алт, нийт 49 медаль хүртсэн амжилтаар өнгөлж, Орхон, Увс, Хөвсгөл аймгууд удааллаа.
Харин спорт хороодоос “Алдар” спорт хороо 123 медаль (56 алт, 38 мөнгө, 29 хүрэл)-тайгаар тэргүүлсэн байна.
Шигшээ тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг Засгийн газрын тогтоолын дагуу шагнаж урамшуулах бөгөөд алтан медаль 1.5 сая, мөнгөн медаль 1 сая, хүрэл медаль хүртсэн тамирчид 500 мянган төгрөгийн шагнал авах юм.
Эх сурвалж: МҮОХ