Хувьсгалыг удирдагч, Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагч, Их Жанжин Д.Сүхбаатар нь 1921-1922 онд Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921- 1923 онд Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оноос насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв.
1921 оны ардын хувьсгалыг манлайлан удирдаж эх орондоо тусгаар тогтнолыг авч ирсэн Д.Сүхбаатарын түүхэн гавьяа, эх оронч үзэл санааны үрээр өнөөгийн хөгжил дэвшилд тэмүүлсэн Тусгаар тогтносон Монгол Улс бий болсныг хойч үе бид мартах учиргүй билээ.
Монгол Улсын тусгаар тогтнол мөнх оршиж, Жанжин Д.Сүхбаатарын суу алдар үеийн үед дурсагдах болтугай!





