Нүүр хуудасМэдээБүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нар олон улсын эмнэлзүйн удирдамж, ангиллын...

Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нар олон улсын эмнэлзүйн удирдамж, ангиллын дагуу эм бичих боломж бүрдлээ

Өнгөрөгч онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж даатгуулагч иргэдэд хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг ойртуулах, хүндрэл чирэгдэлгүй хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлж бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бичхээр болсон.

Тодруулбал өмнө нь зөвхөн анхан шатны эрүүл мэндийн байгууллагийн эмч нарын бичсэн эмийг хөнгөлөлттэй олгодог байсан бол одоо бүх шатны эмч нар эм бичих боломж бүрдсэн.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлд тухайн эмийг бичих эрхтэй эмчийн ангиллын дагуу бичихийг үүрэг болгосон.

Тогтоолд:    

– А, В ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,

– С ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,

– D ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.   

Уг заалтыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр холбогдох албаныхан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН