Нүүр хуудасМэдээБөхчүүд цөлжилтийн эсрэг үйл хэрэгт нэгдлээ

Бөхчүүд цөлжилтийн эсрэг үйл хэрэгт нэгдлээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарлаж, 333 нуур “1 сум- 1нуур” уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Энэхүү уриалгад Монголын үндэсний бөхийн холбоо нэгдэж, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх, сумдуудад хөв цөөрөм, усан сан байгуулахад иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ажилд хамтрахаар БОУАӨЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Уг санамжид салбарын сайд С.Одонтуяа, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар гарын үсэг зурлаа.

БОУАӨЯ-наас дэлхий нийтийн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд Үндэсний өвийг тээгч бөхчүүдээрээ дамжуулан нэгдэж буйд талархал илэрхийлж МҮБХ-г “Усны элч” байгууллагаар өргөмжиллөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН