Нүүр хуудасМэдээБ.Батхишиг Пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны эмэгтэй монгол тамирчин болов

Б.Батхишиг Пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны эмэгтэй монгол тамирчин болов

Турк улсын нийслэл Истанбул хотод Пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-нд болж байна.
Энэхүү тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор есөн тамирчин өрсөлдөж байгаагаас залуучуудын суултын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Батхишиг хүрэл медаль хүртлээ.
Б.Батхишиг нь суултын төрөлд 157 кг-ыг амжилттай өргөснөөр залуучуудын ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн анхны эмэгтэй монгол тамирчин болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН