Нүүр хуудасМэдээБ.Бат-Эрдэнэ: Өнгөрсөн хоёр жилийг бус ирээдүйн 20 жилийн хөгжлөө тодорхойлох нь чухал

Б.Бат-Эрдэнэ: Өнгөрсөн хоёр жилийг бус ирээдүйн 20 жилийн хөгжлөө тодорхойлох нь чухал

“Монголын эдийн засгийн форум 2022-Шинэ сэргэлт”-ийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яамнаас зохион байгуулж буй “Аж үйлдвэржилтийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлэг болж байна.

Хэлэлцүүлгийг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Монгол Улсын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” сэдвээр үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Өнөөдөр бид өнгөрсөн хоёр жилд болж өнгөрсөн бүхнийг ярихаасаа ирээдүйн 20 жилийн хөгжлөө тодорхойлох нь зүй юм. Ингэхдээ Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтарч, аж ахуй нэгжүүдийг дэмжиж ажиллахад анхаарлаа хандуулах болно” гэлээ.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр, Аялал жуулчлалын зөвлөх, олон улсын эксперт Б.Индраа, “Шинэ бага хүрээ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Болормаа, Монголын ресторан зоогийн газрын холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнх болон аялал жуулчлалын салбарын төлөөллүүд оролцож байна.

Уг хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг ирэх сард болох Монголын эдийн засгийн форумаар хэлэлцүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН