Нүүр хуудасМэдээБ.Баярсайхан: Арц суурь боомтын үр ашгийг иргэд, орон нутаг цаашлаад Монгол Улс...

Б.Баярсайхан: Арц суурь боомтын үр ашгийг иргэд, орон нутаг цаашлаад Монгол Улс хүртэж чадахгүй байна

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймгийн Тэс сумын Арц суурь боомтод ажиллалаа.

Б.Баярсайхан: Завхан аймгийн Тэс суманд байрлах Арц суурь боомтын үр ашгийг иргэд, орон нутаг цаашлаад Монгол Улс хүртэж чадахгүй байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд дараах ажлууд хийгдэж байна.

Арц суурь-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км авто замын ТЭЗҮ хийх ажлыг улсын төсөвт суулгуулж, хийлгэсэн. Энэ зам тавигдсанаар бараа, бүтээгдэхүүний эргэлт сайжрах, тээвэрлэлтээс үүдэлтэй үнийн зөрүү багасах зэрэг чухал ач холбогдолтой. Тиймээс тус замын ажлын санхүүжилтыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна.

Арц суурь боомтоос Нөмрөг чиглэлд шороон замаар зорчих иргэд тэмдэглэгээгүй замаар зорчих нь маш хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэж, зам дагуух тэмдэг тэмдэглэгээг ойрын хугацаанд хийхээр боллоо.

Завхан аймаг хэдийгээр боомттой аймгуудын нэг боловч иргэдийн хэрэглэж буй бензин, түлш мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ үргэлж Улаанбаатар хотоос 300-500 төгрөгөөр өндөр байдаг. Дээрх ажлууд хийгдсэнээр нийгэм, эдийн засгийн олон чухал үр өгөөжтэй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН