Зүрхний гэж олонд танигдсан эмч Б.Болдсайхан ходоодны хорт хавдараа эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Түүний хагалгаа амжилттай болсон ч багагүй хүндрэлүүд гарсан талаар өөрийн цахим хуудсаараа мэдээлсэн юм.
Тэрбээр “10-аад кг хасаж, дахиад 1 сарын турш нэмж 10-н кг хасаад нилээн тамирдлаа. 3 л цус алдаж шоконд орсон, 3 дараалж сэхээнд орж явангаа алдлаа.
1 жил хими эмчилгээ явна. Монголдоо хийлгэхийг хүсч байна. 2-сарын 19-ний онгоцонд намайг багтаахад туслаж өгч болох уу? хэмээн бичсэн байна.