Нүүр хуудасМэдээБ.Ганхуяг: ЭТТ компанийн гаргах бондыг Монгол улсын иргэн худалдаж авах эрх нээлттэй

Б.Ганхуяг: ЭТТ компанийн гаргах бондыг Монгол улсын иргэн худалдаж авах эрх нээлттэй

“Эрдэнэс Тавантолгой ХК” 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 бизнес төлөвлөгөөгөө өнөөдөр танилцууллаа.

Тус бизнес төлөвлөгөөний тогтоол өнөөдөр баталгаажсан байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Бизнес төлөвлөгөөний дагуу 2025 он гэхэд хүрэх зорилтийн тухайд, 

  • Хөрөнгө оруулалт 10.1 их наяд байна  
  • Үндэсний их бүтээн байгуулалт хийнэ
  • Орлого ₮32 их наяд, үнэлгээ ₮50 их наяд төгрөг байна
  • Монгол Улсын санхүүгийн үндэс ЭТТ байна
  • 20 төсөл 5,500 ажлын байр бий болгоно” гэв.

Тус хугацаанд Эрдэнэс Тавантолгой ХК нийт найман төслийг хэрэгжүүлэх аж.

Мөн тэрбээр “1,072 хувьцаатай иргэн 2025 он хүртэл жилд 669.751 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ. 2021 онд бид 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ёстой. Үүний 1.5 их наяд төгрөгийг ETT бонд гаргаж босгохоор СЗХ, болон Хөрөнгийн биржид өнгөрсөн долоо хоногт материалаа өгсөн. Үлдсэн нэг их наяд төгрөгийг 2021 оныхоо үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

Энэ нь анх удаа төрийн компани иргэд, ААН, гадаадын хөрөнгө оруулагчдадаа нээлттэй зарлаж байгаа бонд юм. Монгол улсын иргэн энэ бондыг худалдаж аваад бондын хүүгээр өөрийнхөө хөрөнгийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байх нээлттэй хэлбэрээ зарлаж байгаа юм. Бид гуравдугаар сарын 25-нд зарлаж, гуравдугаар сарын 31-нд арилжаа явуулах төлөвлөгөөтэй байна” гэлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН