Б.ДАШЗЭГВЭ Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Дундговь аймгийн Адаацаг сумын “Амьдралын туг” нэгдлийн хоньчин Нүдгүй цагаан шуурганаар явахдаа мориноосоо буугаад нутгийнхаа чулууг барихдаа хаана яваагаа мэддэг гэдэг. Энэ домог хууч яриа биш энэ цагийн баатар, арвин их туршлага, амьд түүх болсон Хөдөлмөрийн баатар Ааяа буюу Б.Дашзэгвийн тухай юм. Залуу үеийнхэнд, малчдад түүнээс өвлөх, авах, суралцах зүйл их бий.