Цар тахалтай холбоотойгоор гарсан Цар тахлын эсрэг хууль буюу Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд /түр хууль/ хугацаагүй болон харилцах дансад хүү төлөхгүй байхаар зохицуулалт хийж өгсөн.
Харилцах дансанд хүү төлдөггүй жишиг олон улсад ч бий. Харин хугацаагүй хадгаламж гэдэг ойлголт төдийлөн байдаггүй.
Энэхүү түр хуулийн үндсэн хууль болох Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэхээр төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэгдэж байгаа. Уг төсөлд ч мөн адил хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй байх заалт орсон. Өөрөөр хэлбэл цаашид харилцах данс болон хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй байх зохицуулалт үргэлжилнэ… гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ.