Нүүр хуудасНийгэмБ.Ууганбат: 12-17 насны хүүхдүүдийг вакцинд идэвхтэй хамруулахыг уриалж байна

Б.Ууганбат: 12-17 насны хүүхдүүдийг вакцинд идэвхтэй хамруулахыг уриалж байна

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.

-Коронавирусийн халдвар авсан, ойрын хавьтал болсон иргэд хаана хандах вэ?

-Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ Тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож, мэдээлэл авах хэрэгтэй.

Сонгинохайрхан дүүрэг 79976000, 70172827, 70172313

Баянгол дүүрэг 89121177

Чингэлтэй дүүрэг 70007105

Сүхбаатар дүүрэг 70003910

Хан-Уул дүүрэг 70043085

Баянзүрх дүүрэг 19001063, 70150065

Налайх дүүрэг 70233464

Багануур дүүрэг 70212903

Багахангай дүүрэг 70249103

Мөн Ковидын нэгдсэн лавлах 119, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан Тандалт, хариу арга хэмжээг зохицуулах багтай холбогдож болно.

-Шинжилгээний цэгүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж, 09:00-12:00 цагийн хооронд дараах байршлуудад шинжилгээ авч байна. Үүнд:

  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол
  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах Номин агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

Амралтын өдөр шинжилгээний  гурван цэг ажиллана.

-Иргэдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Монгол Улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдсэн тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Мөн есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан наймдугаар сарын 4-нөөс өмнө вакцины I тунд хамрагдсанаар хүүхдэд хичээл эхлэхээс өмнө дархлаа тогтох болохыг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа. Иймд эцэг, эхчүүдийг хүүхдүүдээ вакцинд идэвхтэй хамруулахыг уриалж байна. 12-17 насны хүүхдүүдийг Пфайзер/БиоНТех комернэти вакцины I тунд  хамруулж байгаа.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН