Өчигдөр дахин хоёр хүн коронавирусийн улмаас нас баржээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэлэхдээ “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дахин хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна.
Коронавируст халдварын улмаас нас барсан хоёр хүн 58 болон 66 настай өвчтөн байсан. Ингэснээр Монгол Улсад COVID-19-ийн шалтгаант нас баралт 10 болон бүртгэгдэж байна.
Сүүлийн үед өвчлөл нэмэгдэхийн хэрээр биеийн байдал нь хүнд болон маш хүнд хүний тоо ихсэж байна. Энэ хэрээр эмнэлгийн ачаалал ч эрс нэмэгдэж байна. Тиймээс иргэд халдвараас сэргийлэх бүхий л боломжийг ашиглах шаардлагатай байна” гэх мэдээллийг өглөө.