Энэхүү хуралд Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал урилгаар оролцон баяр хүргэж, нийтийн тээврийн өнөөгийн байдал, өөрчлөлт шинэчлэлт, олон төрөлт тээврийн хэрэгслийг хэрхэн хөгжүүлэх, цаашдын хөгжлийн төлөвлөлтийг танилцууллаа.

“Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын хамт олон шилдэг ажилтнуудаа тодруулж, шагнал гардуулан цаашид иргэдээ дээдэлсэн үйлчилгээгээ улам сайжруулж, байгаль орчинд ээлтэй, аюулгүй үйлчилгээг бий болгохын төлөө хамтдаа хичээн ажиллана гэдгээ илэрхийлэв.

Байгууллага хамт олноо хошуучилсан инженер, техникийн ажилтан, жолооч, хяналтын ажилтнуудад улам их амжилт хүсэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

