Монгол улсын Засгийн газар коронавирустэй тэмцэх хамгийн зөв бөгөөд оновчтой арга нь дархлаажуулалт хэмээн үзэж 5 сарын 1 гэхэд нийслэлийн нийт хүн амыг, 7 сарын нэгэн гэхэд улсын хэмжээнд ард иргэдээ вакцинжуулж дуусна хэмээн мэдэгдсэн.
Тиймээс вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх, үр дүнг нь тогтовортой барих үүднээс 15 хоногийн хатуу хөл хориог өнөөдрөөс эхлэн тогтоов.
Гэтэл ЭМЧ-наас хатуу хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг түр зогсоох болсон талаар мэдэгдэв.
Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтад ашиглаж буй вакцин нь эхний тунг тариулсанаас хойш 21-56 хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай.
Ингэхдээ БНХАУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс давтан тунг 21-56 хүртэлх хоногийн зайтай тарихыг зөвлөж байгаа тул вакцинжуулалтын 2-р тунг хийлгэх иргэдийн дархлаа тогтоцод нөлөө үзүүлэхгүй болно… гэж мэдэгдлээ.
Ерөнхий сайд нь Ковидгүй зуны төлөө дархлаажуулалтандаа хамрагдахыг уриалж, вакцинд хамрагдаж байгаа иргэдийн ирц идэвхийг үнэлээд сүржигнээд байсан нь юу болж таарав.
Иргэд олон нийт дархлаажуулатыг идэвхжүүлж хөл хорионы үеэр вакциндаа хамрагдана гэсэн итгэл найдвартайгаар хөл хориог хүлээн зөвшөөрсөн. Гэтэл буруу хараад өөр нэг зүйл яридаг Засгийн газар иргэдээ дахин мад тавив.
вакцин гэдэг нь дуртай үедээ эхний тунг нь таричихаад дараагийнхаа тунг хийх болохоороо дуртай тоогоо хэлж хоногийг нь хойшлуулаад байж болдог зүйл мөн үү. Иргэдийн эрүүл мэнд тоглоом биш байлтай.
Хоног хугацаатай зүйлийг ном журмаар нь хийж байж л үр дүн гармаар санагдах…
Тэгвэл яагаад дархлаажуулалтаа зогсоох болов.
Вакцинжуулалтын татан авалт хийгдээгүй учраас дархлаажуулалт зогсож байна гэдэг таамаг иргэдийн дунд байна.
Гэтэл эхний тунгаа хийлгэсэн иргэдийн 2-дах тунг тоо ёсоор нь хадгалж байгаа гэж мэдээллээд байсан ЭМЯ-ныхан бас л худалч болж таарав.
Нөхцөл байдал, нөөц боломжоо судлаж тооцоололгүйгээр ирсэн вакцинаа тараагаад шахчихсан болж таарав уу.
Угтаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ 15 хоногийн хугацаанд бүх иргэдийг эхний тунд хамруулна. Энэ сүүлийн хөл хорио байх болно” гэж мэдэгдээд хэлсэн үг нь хатаж амжаагүй байхад салбар яам нь хариу мэдэгдэл гаргах.
ам ажил нь алд дэлэм зөрүүтэй Засгийн газар ард иргэдийнхээ ажил амьдрал, эрүүл мэндээр энэ мэт даажигнасаар байх уу.
юун эрүүл мэнд, эдийн засагаа аврах…
Вакцинжуулалт хийхгүй юм бол энэ удаагийн хөл хориог тавих шаардлага байсан гэж үү?