Нүүр хуудасМэдээГадны компани, ТББ Монголд мөнгө угаадаг уу, бодит жишээ олон байна

Гадны компани, ТББ Монголд мөнгө угаадаг уу, бодит жишээ олон байна

Манай улсад яг ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй тэгсэн атлаа үнэтэй оффист бараг хүнгүй шахам анир чимээгүй суудаг гадны компаниуд бий. Тэр ч бүү хэл байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны чиглэл бүхий гадны хөрөнгө оруулалттай ТББ-д ч байдаг. Ийм газартай хаа нэг таардаг ч хуулийн дагуу гэдэг халхавчтай сууж байх нь элбэг юм. Үүнийг хөхиүлэн дэмждэг улс нь Монгол улсын иргэд ч байх юм.

Яг л ийм компани, ТББ-уудыг цагдаагийн байгууллага шалгах хэрэгтэй. Эхнээсээ ч баригдаж эхлэв бололтой юм. Тодруулбал, “Манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “АБ Блүүс” компанийн дансаар их хэмжээний валют орж ирснээр цагдаагийн байгууллага 2020 оны нэгдүгээр сарын 11-ээс хойш шалгаж байгаа аж. Энэ компани нь 2018 онд байгуулагдсанаасаа хойш тодорхой үйл ажиллагаа явуулаагүй атлаа 2018 оны дөрөвдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сар хүртэл улсын нэр бүхий арилжааны банкуудаар дамжуулан ОХУ, Болгар, Казахстан зэрэг 13 улсаас олон удаагийн давтамжтайгаар 4.6 сая евро, 3.9 сая ам.доллар нийт 24.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан байна. Энэ их хэмжээний мөнгийг Монголд оруулж ирсэн даруйдаа 7.8 тэрбум төгрөгтэй тэнцэхийг нь БНХАУ, БНСУ зэрэг 11 улс руу шилжүүлснийг нь ч тогтоосон байна.

Энэ үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй учир тус компанийн арилжааны банкуудад байршуулж, гадаад гүйлгээ хийхээр захиалга өгсөн 10 орчим тэрбум төгрөгийг 2020 оны нэгдүгээр сарын 13-нд прокурорын зөвшөөрөлтэйгөөр хязгаарлажээ. 2018 онд Латви улсын иргэн “АБ Блүүс” компанийг гадаад худалдаа, барилгын материалын худалдааны чиглэлээр байгуулчихаад 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын хилээр гараад буцаж орж ирээгүй байна.

Харин Монголд орж ирсэн мөнгөний эх үүсвэрийг нь тогтоох зорилгоор долоон улс орон руу хүсэлтээ илгээсэн. Одоогийн байдлаар гурван улсаас нь хариу иржээ.

Мөн энэ хэрэгт холбогдуулан иргэн М-ийн гэр болон ажлын байранд энэ сарын 12-нд нэгжлэг хийсэн. Нэгжлэгээр олон тооны хүрэн баавгай, шилүүс зэрэг нэн ховор амьтны жагсаалтад орсон амьтны эд эрхтэн олдсон. Энэ нь хууль бусаар ан агнах хэрэг учраас Экологийн цагдаагийн алба шалгаж байгаа. Иргэн М нь хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх, зарим албан тушаалтнуудад нөлөөлөх оролдлого хийсэн учраас нэг сарын хугацаагаар цагдан хоригдож байгаа юм байна.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН