Нүүр хуудасМэдээГазар чөлөөлөх талбайд авто зогсоол байгуулах тохижилтын ажил дууслаа

Газар чөлөөлөх талбайд авто зогсоол байгуулах тохижилтын ажил дууслаа

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 18 дугаар хорооны ажлын албаныхантай уулзаж, тус хорооны газар чөлөөлсөн талбайн тохижилтын гүйцэтгэл, явцтай танилцан ажиллалаа.

Энэ үеэр тус хорооны иргэдтэй хамгийн ойр ажилладаг хэсгийн ахлагчид иргэдээс хог тээвэрлэлт болон 2022-2023 оны хичээлийн жил эхэлж буйтай холбоотой иргэдийн шилжилт хөдөлгөөн, Таван шар орчмын дахин төлөвлөлт, автобусны буудал орчмын зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлуудаар санал хүсэлт их ирж байгааг хэлж байна.

Тухайн асуудлуудыг шийдвэрлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид Нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулах бодлогын шийдлүүдийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тайлбарлан, иргэдтэй хамгийн ойр ажилладаг хорооны ажлын албаныхан бүгд нэгдмэл мэдээлэлтэй байж иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэн, хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх хэрэгтэйг хэллээ.

Мөн тус хорооны 15-р байрны баруун хойно, замын эсрэг талд нийт 49 ширхэг тоосгон гараашийг буулгаж, 1400 мкв гаруй талбайг чөлөөлсөн бөгөөд тус талбайд авто зогсоол байгуулах ажил бүрэн дуусаад байна. Цаашид хэд хэдэн газарт газар чөлөөлөлтийн ажил үргэлжлэх бөгөөд иргэдийн ая тухтай амьдрах орчны тохижилтыг хийх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН