Шинээр бизнэс эрхэлж байгаа хүмүүс хэдий маш сайн санаатай байлаа ч туршлагагүйгээсээ болж ажилтан авах, санхүүгээ зохицуулах гэх мэт асуудлуудтай тулгардаг. Тэр алдааг давтахгүй байхын тулд үүнийг уншаарай.
1. Ганцаараа бүхнийг хийх гэж оролдох
Хэр их хүмүүс бизнесээ ганцаараа эхлүүлсэн байдаг вэ? Бизнес эхлүүлэхэд янз бүрийн асуудлууд тулгарч, хэцүү байдаг учир олон хүн хамтарч хийвэл бие биендээ дэм болдог. Харин энэ бүхнийг ганцаараа туулна гэдэг тун хэцүү байдаг. Тиймээс найзтайгаа эсвэл мэргэжлийн хүнтэй хамтарч хийгээрэй.
2. Бизнес төлөвлөгөө гаргахгүй байх
Бизнес төлөвлөгөө нь ирээдүйн амжилтанд чухал нөлөөтөй. Компанийн зорилго юу вэ? Үйлчлүүлэгчид нь хэн бэ? Ирээдүйн зорилт юу вэ? Компанийн өрсөлдөгчид хэн бэ? Компани яаж амжилт гаргаж байгаагаа мэдэх вэ? зэрэг маш олон асуултанд хариулт өгөхөд тусладаг.
3. Мөнгөө буруу зарцуулах
Их хүн ажилд авч санхүүгээ муутгах нь цөөнгүй. Үүний оронд хэрэгтэй цөөхөн хүмүүстэй байх нь дээр.
Мөн буруу хөрөнгө оуулалт хийвэл яах вэ? Хэрвээ хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахаа боливол, үйлчлүүлэгчид мөнгөө төлөхгүй тохиолдолд яах вэ? гэх мэт асуудлууд тулгарч болзошгүй бөгөөд энэ бүгдийг тоондоо сайн хүнээр удирдуулах хэрэгтэй.
4. Өөр төлөвлөгөөгүй байх
Хэрвээ өөрийн чинь төлөвлөгөө санаснаар чинь болхгүй бол Б төлөвлөгөөтөй байх хэрэгтэй. Зарим зүйлс санаснаар болохгүй байж болох учраас аль болох уян хатан байх нь зөв.
5. Хэт жижиг бодох
Шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүс цөөхөн хэмжээний тодорхой хүмүүст зориулж хийвэл өрсөлдөөн багатай байна гэж бодож болох юм. Гэхдээ ямар ч сайн бүтээгдэхүүнд өрсөлдөөн байж л байдаг. Грахам хэлэхдээ Өрсөлдөөнөөс гарч болох ганцхан айдагарга бол сайн санаанаас татгалзах гэсэн байдаг.
6. Байршлаа буруу сонгох
Зөв газраа байршина гэдэг чухал. Дэлгүүрийг л авч үзэхэд үнэ, чадавхит худалдан авагчдын байршлийг зөв сонгохгүй бол ашиг олохгүй.
7. Зөн совиндоо итгэхгүй байх
Зөн совиндоо итгэсэнээр бизнес нь өргөжсөн хүмүүс нилээдгүй байдаг. Гэхдээ судалгааний дүнг, гүйцэтгэлээ харахгүй байж болохгүй.
8. Бизнес эрхлэгчид цаг нь болоогүй байхад яаран бизнест орох нь цөөнгүй байдаг
Зөв цагаа сонгох нь чухал. Цагаасаа эрт эхлэх нь хүмүүсийн хүсэж байсан үйлчилгээ,бүтээгдэхүүн мөн эсэх гэх мэт эрсдэлтэй тиймээс бэлэн болсон эсэхийг харгалзан үзэж байж гаргах хэрэгтэй. Эсрэгээрээ удаж байж гаргах хэрэггүй. Учир нь өрсөлдөгчид зах зээлийг эзлэх боломжтой. Тиймээс хойшлуулалгүйгээр эцсийн хугацаа тавьж түүндээ багтааж хийхийг хичээ.
9. Ажилд авах процесс буруу байх
Бизнесээ эхлүүлэнгүүтээ л шууд ажилтан авах гэж битгий яар, зөв хүнээ олтлоо хүлээ.
10. Гадны нөлөөнд автах
Зөвлөгөө, шүүмж бидэнд хэрэг болдог. Гэхдээ бүхий л зөвлөгөөг авах юм бол хэт их санаа холилдож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болдог тул заримийг нь аваад заримийг нь орхих хэрэгтэй.