Нүүр хуудасМэдээГБХНХЯ: БНХАУ-ын сайн туршлагыг судалж, хамтран ажиллана

ГБХНХЯ: БНХАУ-ын сайн туршлагыг судалж, хамтран ажиллана

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж хамтран ажиллахаар санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд БНХАУ-ын тэтгэврийн тогтолцооны шинэчлэлүүд, олон давхаргат тэтгэврийн тогтолцоо, хувийн тэтгэврийн сангийн хөгжил, хүн амын насжилтад суурилсан бодлогын өөрчлөлт, тэдгээрийн сайн туршлагаас судлах мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.

Хоёр орны хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, стандартчилал, хяналт шалгалтын тогтолцоо зэрэгт туршлага судалж, мэргэжилтэн солилцооны чиглэлд хамтран ажилласан сайн туршлага бий.

Цаашид хөдөлмөрийн салбарт ХАБЭА-н цахим систем хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, дэвшилтэт технологийн сайн туршлагаас хуваалцахаар болов.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань хамтын ажиллагааны саналуудыг дэмжин хамтран ажиллахаа хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН