Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн асуудлын сайд Мариан Юречкатай албан ёсны уулзалт хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн 4 зорилтын нэг нь “Хүний хөгжлийн бодлого”

Гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлогын тогтолцоог сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг хэрэгжүүлэх, их өгөгдөлд суурилсан цахим шилжилтийг хийж бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалтад ашиглах талаар мэдээлэл солилцлоо.
БНЧУ-д ажиллаж, амьдарч байгаа 14 мянга гаруй монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, 2023 оноос эхлэн хэрэгжиж буй “Нийгмийн хамгааллын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг сайжруулна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.
БНЧУ-д суралцаж, ажиллах технологийн ур чадвар эзэмшсэн иргэдийг Монгол Улсад буцаж ирэхэд нь санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааны механизмыг эрэлхийлэх чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.