Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ

ГБХНХЯ: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2025.03.26/ Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улсыг хариуцсан бүсийн захирал Чанхи Литэй уулзлаа.

БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжих Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих /YEP/ төслийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран 30 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон.

Тус төсөл нь хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийж, хүний нөөцийн бодлого, бүтээмж, ажлын байрны менежмент, ур чадварыг сайжруулж, хөдөлмөр эрхлэлтиийг нэмэгдүүлэх зорилготой.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын эрх зүйн орныг сайжруулах хүрээнд УИХ-ын хаврын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр төлөвлөж буй бөгөөд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс үргэлжлүүлэн техникийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн хяналтын 81 болон 129 дүгээр конвенцид нэгдэн орох бэлтгэл ажлыг хангаад байна.

Олон улсын жишигт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн JobCenter төвийн 4 салбарыг Улаанбаатар хотод нээсэн. Энэ онд 21 аймагт салбарлан нээхээр төлөвлөж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын үйл ажиллагааг боловсронгуй болгож, судалгааны чадавхыг сайжруулах, салбарын хүний нөөцийн хөгжлийн төв болгох болон Бүтээмжийн мастер төлөвлөгөө боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж, бодлогын зөвлөмж авахаар тохиролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН