Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн судалгааны үр дүнг зургаадугаар сард танилцуулна

ГБХНХЯ: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн судалгааны үр дүнг зургаадугаар сард танилцуулна

Сүүлийн жилүүдэд олон улсад залуучуудын хөдөлмөр эрхлэлт буурч, эдийн засгийн идэвхгүй байдал нь тулгамдсан асуудал болоод байна.

Энэ асуудал манай улсад ч мөн адил ажиглагдаж, залуучуудын ажиллах хүчний оролцоо бага, ажилгүйдэл өндөр байна.

Энэ нь эдийн засгийн идэвхгүй байдал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, ур чадварын зөрүү зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай юм.

Дэлхийн олон улс орон залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн бодлогоо шинэчилж, бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Манай улсын хувьд мөн энэ чиглэлд анхаарал хандуулж, бодлого, арга хэмжээгээ боловсронгуй болгох ажлыг эхлүүлээд байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банктай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, арга хэмжээг шинэчлэх зорилгоор дараах ажлуудыг төлөвлөсөн.

Үүнд:

Залуучуудын хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, сургуулиа төгсөөд ажлын байранд шилжих шилжилт, эдийн засгийн идэвхгүй байгаа шалтгааныг тодорхойлж, бодлогоор залуучуудыг хэрхэн дэмжих талаар судалгаа хийх

Олон талын оролцоотой хэлэлцүүлэг, форум зохион байгуулах

Судалгаа, үнэлгээний байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх

Хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор олон улсын зөвлөх ажиллуулах юм.

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт” судалгааны ажлын хүрээнд холбогдох албан тушаалтнуудын оролцсон уулзалтыг өнөөдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр болж, уулзалтаар судалгааны явц, эхний шатны үр дүн, цаашид анхаарах чиглэлүүдийн талаар санал солилцож, дараагийн алхмуудыг тодорхойллоо.

Энэхүү судалгаа нь Монгол Улсын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөрийг илүү үр дүнтэй, зорилтот бүлэгт чиглэсэн байдлаар шинэчлэхэд суурь мэдээлэл, зөвлөмжийг боловсруулахад чухал ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН