Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь 1924 онд «Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг» нэртэйгээр байгуулагдаж байжээ.
Энэ нь Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага болж байсан түүхтэй. Анхны даргаар нь Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам ажиллаж байв.
Өнөөдөр Монгол Улсын нийт хүн ам 3.504.741 байгаагаас хөдөлмөрийн насны нийт 1.285.102 хүн байна. Үүнээс 572.281 эмэгтэй буюу 47.9 хувь нь хөдөлмөр эрхэлдэг.
2023 оны байдлаар 54.863 өрх толгойлсон ээж байна.
Цаашдаа эмэгтэйчүүдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулж, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх ҮНДЭСНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ баталж, эхчүүдэд зориулсан төрөлжсөн нийгмийн хамгааллын бодлогыг ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ницүүлэн боловсронгуй болгохоор зорьж байна.