Засгийн газрын 2025 оны 246 дугаар тогтоолоор ГБХНХЯ-ны харьяа “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт”-ийг “Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн/ХНХССХ/” эрдэм шинжилгээний байгууллага болгож чиг үүргийг өөрчлөн зохион байгуулсан.

Үүнтэй холбогдуулан ХНХССХ-ээс хариуцан хэрэгжүүлж байсан мэргэжлийн сургалтын тогтолцоог хөгжүүлэх /мэргэжлийн сургалтын байгууллагын хөтөлбөрт дүгнэлт гаргах, тэдгээрийг бүртгэх, төгсөгчдийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх, тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэхтэй холбоотой удирдлага, зохицуулалт/ чиг үүргийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу Боловсролын яаманд шилжүүлэх хамтарсан ажлын хэсэг /2025.09.04/ хуралдлаа.

Хурлаар мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн сан, чадамжийн сан зэрэг холбогдох бичиг баримтыг хүлээлцэхээр жагсаалт гаргах, бэлтгэл ханган ойрын хугацаанд хүлээлцэх ажлыг зохион байгуулахаар хэлэлцлээ.