“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Халамжаас хөдөлмөрт шилжих бодлоготой уялдуулан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчилж, ядуурлыг бууруулах бодлого баримтална” гэж заасан.
Энэ дагуу Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул ахлан, судалгааны дэд ажлын хэсэгт судлаач, багш, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.

Хуулийн төсөл нь хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг нийгмийн халамжийн бодлогоос салгах, нийгмийн халамжийн арга хэмжээг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах замаар өрх, иргэдийг ядуурлаас гаргах, хүн амын ядуу, эмзэг байдалд өртсөн зорилтот өрх, иргэний амьжиргааг дэмжих, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн бэлэн мөнгөний бус үйлчилгээнүүдийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан боловсруулсан.
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд
2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хэлтсийн Нийгмийн халамжийн хэлтэс, албадын дарга нар

2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудад танилцуулан, хэлэлцүүлж, санал авч ажиллалаа.
Хуулийн төсөлд оролцогч талуудын саналыг тусган, 2025 оны хаврын чуулганд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
