Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Олон улсын хүүхдийн найрамдал цогцолборт 6000 гаруй хүүхэд амарчээ

ГБХНХЯ: Олон улсын хүүхдийн найрамдал цогцолборт 6000 гаруй хүүхэд амарчээ

Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбор “Зуны ээлж”-дээ буюу 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 24 хүртэлх хугацаанд 6000 гаруй хүүхэд хүлээн авчээ.

Олон улсын ээлжээр Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон, Сингапур зэрэг улс орнуудын нийт 100 хүүхэд хүлээн авсан байна.

2025 оны амрагчдад зориулан 28 нэр төрлийн төсөлт хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Уламжлалт урлаг, спортын төсөлт хөтөлбөрүүдээс гадна 2025 оны зун шинээр керамик урлал, цаасан нугалбар, лего ровотын төсөлт хөтөлбөрүүд нэмэгдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН