Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Протез үйлдвэрлэхэд гардаг нийгмийн халамжийн зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна

ГБХНХЯ: Протез үйлдвэрлэхэд гардаг нийгмийн халамжийн зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2025.02.14/ “Дэл Оюу Дөл” ХХК-ийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудал, санал, шийдлийг нь сонслоо.

Тус протезийн үйлдвэр нь дэлхийн жишиг, стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр сүүлийн үеийн протез, ортопед, тусгай зориулалтын гутал үйлдвэрлэж, сувилал, сэргээн засах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Монгол Улсад өнөөдөр 20.000 хүн протез хэрэглэдэг.

Манай улсын халамжийн сангаас гаргадаг зардал нь чанартай, эдэлгээ сайн протез үйлдвэрлэж, иргэдэд хүргэхэд хүрэлцэхгүй байна.

Эрүүл мэндийн даатгал болон Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалтайгаа уялдаа холбоогүй.

Цаашид эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлж, нийгмийн халамжийн зардлыг нэмэгдүүлэх боломжийг судална.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН