Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын босгон дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 9, Алтан гадас одонгоор 28, Хөдөлмөрийн хүндэт медалиар 36, нийт 74 хүн төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.
