Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул нар өнөөдөр /2025.08.05/ ГБХНХЯ-ны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-т ажиллалаа.
Агентлагт ажиллах үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалан ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Тус уулзалтад 30 гаруй ТББ-ын төлөөлөгчид, агентлаг болон харьяа төвүүдийн удирдлагууд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгарч буй бодит асуудал, түүнийг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, сайжруулах талаар нээлттэй ярилцлаа.

Уулзалтын үеэр дараах асуудлуудыг сайжруулах тухайд иргэд санал хэлж байлаа. Үүнд:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
Ур чадвар олгох сургалтуудыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зуучлалын хүртээмжийг сайжруулах;
Нийгмийн халамжийн үйлчилгээг ТББ-уудтай хамтран хэрэгжүүлэх боломжуудыг дэмжих;

Спорт, соёлын үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг татан оролцуулах – Биеийн тамир, спортын хөтөлбөрүүдийг хүртээмжтэй болгох, тусгай хэрэгцээт сургалт, дасгалжуулагчийн дэмжлэг үзүүлэх;
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан хөгжих орчныг бүрдүүлэх – Хандлагын өөрчлөлт, хүртээмжтэй орчин, мэдээллийн хүртээмж, хөгжлийн дэмжих үйлчилгээг сайжруулах чиглэлээр саналууд гарлаа.
Энэхүү уулзалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг төрд хүргэх, бодлогын шийдвэрт тусгах нэг алхам болж, оролцогчдын зүгээс нээлттэй яриа өрнүүлсэн үр дүнтэй уулзалт боллоо.Энэхүү уулзалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг төрд хүргэх, бодлогын шийдвэрт тусгах нэг алхам болж, оролцогчдын зүгээс нээлттэй яриа өрнүүлсэн үр дүнтэй уулзалт боллоо.
