Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхөн сэргээх үйлчилгээг цогцоор үзүүлнэ

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхөн сэргээх үйлчилгээг цогцоор үзүүлнэ

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн барилгыг барьж ашиглалтад оруулсан. Энэхүү төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйл ажиллагааг Төрийн бус байгууллагуудын саналд үндэслэн явуулах нь зүйтэй хэмээн үзэж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан төвийн үйл ажиллагаа, үйлчилгээ, бүтцийн талаар санал танилцуулахыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн Төрийн бус байгууллагуудаас хүссэн.

Энэ дагуу Төрийн бус байгууллагууд нэгдэж боловсруулсан саналаа өнөөдөр сайдад танилцууллаа.

Тус төвийн барилгыг ашиглан Харааны бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй, тулах хөдлөх эрхтний бэрхшээлтэй, саажилттай болон бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн цогц дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гаргасан байна.

Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүнд шаардлагатай сэтгэлзүй, мэргэжлийн, эрүүл мэндийн, боловсролын, ахуйн зэрэг таван төрлийн нөхөн сэргээх үйлчилгээг цогцоор нь үзүүлж байж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь илүү үр дүнтэй болохыг тэд онцолсон.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тэдний саналыг хүлээн авч буйгаа илэрхийлээд, шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг дахин сайжруулах санал бэлтгэхийг даалгалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН