Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувь буюу 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 660 мянган төгрөг байна.
Энэ нь нэг хүний амьдрах зардалд хүрэлцээ муутай. Тиймээс 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувь буюу 792 мянган төгрөг болгох шийдвэрийг хурлын гишүүд бүрэн дэмжсэн.

Мөн 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх талаар санал гаргалаа.
Цаашдаа БҮТЭЭМЖ дагаж цалин нэмэгддэг байх тогтолцоо руу шилжинэ
