Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна.
21 аймаг, 9 дүүргийн харьяа газрын нийт 180 удирдах албан тушаалтнууддаа Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр тусгагдсан зорилтууд, салбарын реформуудаа танилцуулж, бодлогын шинжилгээний зөвлөмж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцууллаа.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд “Хуримтлалын сан”-гийн мөнгөн эх үүсвэрээр залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл, олон хүүхэдтэй, төрийн албан хаагч гэсэн зорилтот бүлгийн иргэдээ орон сууцжуулна.
Гэр бүлийн бодлогын чиглэлээр гэрлэлт, цуцлалт, өмчийн харилцаа, хүүхэд үрчлэл зэрэг асуудлыг тусгасан ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА, тогтвортой байдал, хүн амын өсөлтийг дэмжих, эх, хүүхдэд төрөөс үзүүлэх дэмжлэг, нийгмийн үйлчилгээг цогцоор нь хүргэх ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ, аймаг, дүүрэг бүрт гэр бүлийн хөгжлийн цогц төвөөр нийгмийн болон хөгжлийн үйлчилгээг үзүүлэхээр зорьж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, эрт илрүүлгийг сайжруулж, бэрхшээлийнх нь онцлогт тохирсон нийгмийн хамгааллын цогц үйлчилгээг үзүүлнэ.
Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байдаг хүүхдүүдээ олгодог тэтгэмжийг 36 хувиар нэмэгдүүлж, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 1.100 хүүхдийг хамруулж, хөдөлмөр засал, хөдөлгөөн засал, хэл засал, боловсрол, асран хамгаалагчдад чиглэсэн үйлчилгээ үзүүлэх ДЭМЖИХ ТӨВҮҮДИЙГ байгуулна.
Салбарын их өгөгдлийг бий болгож нийгмийн халамж, хөдөлмөрийн зах зээл зэрэг мэдээллүүдээ нэгтгэх, ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтолцооны шинэчлэл хийх зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна.