Нүүр хуудасМэдээГБХНХ-ын сайд Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул болон бусад албан тушаалтнууд өнөөдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажиллалаа.

Уулзалтын эхэнд, ХАБЭМТ-ийн дарга Д.Нарансүх төвийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, тулгамдсан асуудлын талаар танилцуулга, мэдээлэл өгч, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, хяналттай уялдсан урьдчилан сэргийлэлтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор салбарын хэмжээнд Тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болоод буйг уламжлав.

Сайд Т.Аубакир хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг өргөн хүрээнд авч үзэн, урьдчилан сэргийлэлтэд анхаарах нь чухал гэдгийг тодотгоод, Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулж, үйл ажиллагааг чирэгдэлгүй явуулахад анхаарч ажиллахаа хэллээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН