Нүүр хуудасМэдээГЕГ: Гадаад худалдаа энэ оны эхний 5 сарын гүйцэтгэлээр манай улс экспортод...

ГЕГ: Гадаад худалдаа энэ оны эхний 5 сарын гүйцэтгэлээр манай улс экспортод 6356.0 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн онтой харьцуулахад 0.8 хувиар өссөн байна.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 5681.3 сая ам.доллар буюу 89.4 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 338.0 сая ам.доллар буюу 5.3 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 110.1 сая ам. доллар буюу 1.7 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.4 хувийг эзэлж байна

2024 оны эхний 5 сард экспортолсон:

  • Хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100.0 хувийг БНХАУ-д;
  • Үхэр адууны боловсруулсан ширний 76.4 хувийг БНХАУ-д,
  • Самнасан ноолуурын 70.4 хувийг Итали-д;
  • Ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 86.8 хувийг эзлэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН