Хойд Италийн нэгэн дарс үйлдвэрлэгч Адольф Гитлер, Бенито Муссолини, Сталины зурагтай дарсаа 27 жилийн турш үйлдвэрлэжээ. Тэд “Түүхэн цуврал” гэж нэрлэсэн эдгээр дарсыг улс төр, суртал ухуулгын зорилгоор үйлдвэрлээгүй, бид зөвхөн худалдаа л хийдэг хэмээн тайлбарладаг байна.
Гэвч Италид энэ сарын эхэнд очсон Австрали жуулчин эдгээр дарсыг дэлгүүрт хараад маш их цочирдсоноо олон нийтийн сүлжээнд бичжээ. Энэ нь өргөн хүрээг хамарсан маргаан болж, үйлдвэрлэгч фашист, коммунист дарангуйлагчдын зураг болон нацист уриануудыг дахин хэрэглэхгүй гэсэн байна. Цуврал дарснаас Гитлерийн зурагтай дарс хамгийн их эрэлттэй байжээ.
Гэвч Америк, Европт олон хүн эсэргүүцсэн тул үйлдвэрлэгч арга буюу энэ цувралыг дахин худалдахгүй гэсэн байна. Ялангуяа жүүд иргэд ихээхэн бухимдаж, Нацистуудын хохирогч болсон олон сая гэмгүй иргэд, тэдний гэр бүлийнхнийг үл хүндэтгэлээ. Эдгээр дарсыг Нацистуудыг өргөмжлөх хүсэлтэй иргэд рүү чиглэн борлуулдаг гэсэн байна.