Нүүр хуудасМэдээГолын зарим хэсгээр мөс нимгэрч, цөмрөх аюултайг анхааруулж байна

Голын зарим хэсгээр мөс нимгэрч, цөмрөх аюултайг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ГОЛЫН ЗАРИМ ХЭСГЭЭР МӨС НИМГЭРЧ ХЭВРЭГШИХ ҮЗЭГДЭЛ АЖИГЛАГДАЖ БАЙНА

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, мөс улам зузаарч байгаа хэдий ч ихэнх голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үеийнхээс 10-60 см нимгэн.

Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, голын зарим хэсгээр мөс нимгэрч хэврэгших үзэгдэл ажиглагдаж эхэлсэн байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байж баталгаатай замаар зорчиж мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Он гарсаар улсын хэмжээнд мөс цөмөрсөн 7 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 12 хүний аюулгүй байдлыг ханган, 4 автомашиныг татан гаргалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН