Нүүр хуудасМэдээГол мөрний мөс хайлах хугацаа олон жилийн дунджаас 5-10 хоногоор эрт байна

Гол мөрний мөс хайлах хугацаа олон жилийн дунджаас 5-10 хоногоор эрт байна

Монгол орны ихэнх гол мөрөнд хаврын мөсний үзэгдэл гуравдугаар сарын сүүлийн 10 хоногт эхэлж усан зах үүсэх, мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах зэрэг үзэгдэл ажиглагдан урин дулаан цаг ирж агаарын температур дулаарсантай холбоотой тус үзэгдлүүд идэвхжсээр гол мөрөн дөрөвдүгээр сарын сүүлийн 10 хоногт мөс бүрэн хайлдаг.

Харин энэ жилийн хувьд гол мөрний мөс хайлах хугацаа олон жилийн дунджаас 5-10 хоногоор эрт ажиглагдах ба хаврын мөсний үзэгдэл ихэнх газраар олон жилийн дунджаас 15-25 хоногоор эрт ажиглагдах төлөвтэй байна.

Гол мөрний эхээр мөсний үзэгдэл гуравдугаар сарын сүүлээр, голын дунд ба адгаар гуравдугаар сарын дунд арав хоногт эхэлж, дөрөвдүгээр сарын 10-20 хооронд ихэнх гол мөрний мөс бүрэн хайлж, чөлөөлөгдөнө.Хаврын шар усны үерийн тухайд олон жилийн ажиглалт хэмжилтээс харахад Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтэй нуруунаас эх авсан голуудад дөрөвдүгээр сарын эхний 10 хоногт эхэлж, тавдугаар сарын эцсээр үндсэндээ дуусдаг бол Монгол Алтайн нуруунаас эх авсан Буянт, Ховд, Сагсай, Турган, Харбут, Булган голуудын хувьд шар усны үер өндөрт орших мөсөн гол, мөнх цастай уялдан наймдугаар сарын дунд үе хүртэл ажиглагддаг.   

Дөрөвдүгээр сарын урьдчилсан мэдээнээс харвал ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бөгөөд тухайн үеийн цаг агаарын эрс дулааралтаас шалтгаалан голын мөсөн бүрхүүл задрах, цөн түрэх, хайлсан цасны ус мөсөн дээгүүр урсах зэрэг үзэгдэл нэгэн зэрэг хүчтэй явагдаж улмаар цөнгийн хахаа үүсэн, ус эргээсээ хальж эрэг орчмын газар нутаг усанд автах эрсдэл үүснэ. Иймд голуудын сав газар нутаглаж буй ард иргэд, үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Зарим гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацааг ус судлалын харуул орчмоор гарган хүснэгтэд үзүүлэв.

 Олон жилийн дундаж хугацаа2022 оны прогноз 
 д/д           Гол – Харуулын нэр   Хаврын мөсний үзэгдэл Эхлэх Мөснөөс чөлөөлөгдөх  Хаврын мөсний үзэгдэл эхлэх Гол мөснөөс бүрэн чөлөөлөгдөх 
  ДундажэрторойДундажэрторойХугацаа 
1Сэлэнгэ мөрөн – Хутаг сумIV.12IV.01IV.21IV.20IV.04V.08III.10IV.10
2Сэлэнгэ мөрөн – Хялганат бригадIV.13IV.02IV.25IV.20IV.11IV.28III.15IV.10
3Сэлэнгэ мөрөн – Зүүнбүрэн сумIV.13III.28IV.21IV.18III.31V.04III.20IV.10
4Эг гол – Эрдэнэбулган сумIV.11III.11V.04IV.28IV.01V.19III.15IV.15
5Эг гол – Хантай бригадIV.19III.28V.01IV.25III.31V.10III.20IV.15
6Дэлгэрмөрөн – Мөрөн сумIV.08III.07V.04IV.23III.21V.13III.20IV.15
7Идэр гол – Зүрх багIV.18III.25V.05IV.26IV.09V.21IV.01IV.20
8Орхон гол – Орхон сумIV.16III.10IV.28IV.23IV.07V.04III.15IV.10
9Орхон гол – Сүхбаатар сумIV.11IV.01IV.27IV.18IV.07V.05III.25IV.10
10Туул гол – Улаанбаатар хотIV.21IV.01V.07IV.27IV.09V.11III.20IV.15
11Тэрэлж гол – ТэрэлжIV.30IV.05V.28V.08IV.24V.31IV.05V.05
12Хараа гол – Баруунхараа сумIV.03III.21V.02IV.17III.31V.10III.25IV.10
13Ерөө гол – Ерөө сумIV.10III.15IV.29IV.21IV.10V.06III.20IV.10
14Хануй гол Эрдэнэмандал сумIV.14IV.01V.01V.03IV.15V.25IV.01IV.25
15Онон гол – Биндэр сумIV.22III.06V.20IV.27III.26V.25IV.01IV.10
16Хэрлэн гол – Өндөрхаан сумIV.10III.10IV.26IV.21IV.03V.11III.15IV.10
17Хэрлэн гол – Чойбалсан хотIV.04III.09IV.22IV.18IV.05V.27III.15IV.10
18Завхан гол – Гуулин тосгонIV.15III.22V.09IV.30IV.06V.21IV.01IV.30
19Байдраг гол – Байдраг сумIV.11III.27V.14V.10IV.11VI.04IV.01V.05
20Халх гол – Сүмбэр сумIV.15IV.02IV.28IV.21IV.06V.04III.20IV.05
21Богд гол – Улиастай сумIV.12III.02V.09V.01III.28V.27III.20IV.30
22Түйн гол – Баянхонгор сумIV.12IV.03V.05V.01IV.12V.23III.25V.05
23Ховд гол – Өлгий сумIV.13III.15V.10V.04IV.07V.22III.25IV.30
24Сагсай гол – Буянт сумIV.11III.01V.13V.12III.31V.13IV.15V.15
25Булган гол – Булган сумIV.23III.07V.08V.04IV.13V.20IV.05V.10

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН