Отоглох цэг нь автомашины зогсоол, майхан барих, хүүхэд тоглох талбай, сүүдрэвч, гал түлэх зориулалтын газар зэрэг 14 хэсэг бүхий стандарт шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл гүйцэтгэл нь төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй, хангалтгүй байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан анхааруулж, ажлын хэсгийг хяналт шалгалтаа тогтмолжуулж, гүйцэтгэлийг хангуулах, бүтээн байгуулалтыг сайжруулахыг үүрэг болгов.
Амрагчдын тоо нэмэгдэж, хөрс, усны бохирдол ихээр үссч байгаа учир зориулалтын эко ариун цэврийн байгууламжийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлээд байна.
Энэ онд гэр амралтын газар, зочид буудлын стандартыг шинэчилсэн. Стандартыг таниулж, мөрдүүлэн ажиллахыг чиглэл болголоо.
Одоогийн байдлаар Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газарт үйл ажиллагаа явуулж байгаа айл өрх, аж ахуй нэгжүүдийн 80 гаруй хувь нь зориулалтын эко ариун цэврийн байгууламжтай болсон байна.