Нүүр хуудасМэдээГССҮТ, АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ 111 ДҮГЭЭР АНГИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ...

ГССҮТ, АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ 111 ДҮГЭЭР АНГИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн захирагч, хурандаа Т.Мөнхдорж нар яаралтай тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор хамтарч  ажиллах гэрээ байгууллаа.

Тус анги нь 2019 оноос эхлэн ГССҮТ-тэй хамтран ажиллаж буй бөгөөд энэ хүрээнд агаараас эрэн хайх, аврах ажиллагааны багийн эмч, сувилагч нарыг гэмтлийн яаралтай тусламжийн богино хугацааны сургалтад хамруулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр болсон байна. 

Гамшиг, ослын үед үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлснээр орон нутагт осол, гэмтэлд өртсөн иргэд үйлчлүүлэгчдэд яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж, эрүүл мэнд, амь насыг нь аврах боломж нэмэгдэх юм.

Тус анги нь орон нутагт гамшиг, осолд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, ЕС-145 загварын тусгай үүргийн нисдэг тэргээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад  тээвэрлэн хүргэдэг бөгөөд 2024 оны байдлаар нийт 135 иргэнийг тээвэрлэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН