Нүүр хуудасМэдээГССҮТ: Алсын дуудлагын баг Говь-Алтай аймагт хавсарсан хүнд гэмтэлтэй өвчтөнд мэс засал...

ГССҮТ: Алсын дуудлагын баг Говь-Алтай аймагт хавсарсан хүнд гэмтэлтэй өвчтөнд мэс засал хийлээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг энэ сарын 02-ны өдөр Говь-Алтай аймагт ажиллаж, гар сарвуу дээд мөчдийн гэмтэл болон цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы тогтворгүй хугарал хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үйлчилгээ үзүүллээ.

Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Гар сарвуу бичил мэс заслын тасгийн эмч Д.Даваажаргал, Мэс заслын тасгийн сувилагч С.Дорж, жолооч И.Сүхбат багтсан бөгөөд Говь-Алтайаймгийн Нэгдсэн эмнэлгийнМэс заслын тасгийн их эмч, Монгол Улсын гавьяатэмч Л.Гантөмөр, Гэмтлийн тасгийн эмчШ.Дагва, Б.Ганхүрэл, Б.Баатарцогт,мэдээгүйжүүлэгийн эмчТ.Санчир-Од болон сувилагч н.Бадмаа,н.Бямбажав,н.Ундармаа,асрагч н.Баасанжаргал нартай хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.

Өдгөө өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасагт мэс заслын дараах эмийн эмчилгээ хийлгэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН