Нүүр хуудасМэдээГССҮТ-ийн сувилагч нар “Сувилахуйн сургагч багш бэлтгэх” ээлжит сургалтанд хамрагдлаа

ГССҮТ-ийн сувилагч нар “Сувилахуйн сургагч багш бэлтгэх” ээлжит сургалтанд хамрагдлаа

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Япон улсын “Жайка” олон улсын байгууллагаас 2021-2024 онд хамтран хэрэгжүүлж буй “Эмч болон сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Сувилахуйн сургагч багш бэлтгэх” ээлжит сургалтыг наймдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг ГССҮТ-өөс гаргасан хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвийн багш, мэргэжилтнүүд зохион байгуулсан бөгөөд тус төвийн 24 сувилагч байгууллагын зардлаар суралцаж, сургалтаа амжилттай дүүргэлээ.

Сургалтаар дамжуулан төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны бодит байдал, тулгарч буй асуудал, сайжруулах арга зам, сургалтын төлөвлөгөөг хэрхэн зөв зүйтэй боловсруулах, асуудалд дүн шинжилгээ хийх, мөн сурган заах ач холбогдол сайтайлекцийн арга барил, сургалтын үнэлгээг хэрхэн хийх болон шинэ сувилагчийн хувьд эзэмшвэл зохих мэдлэг, ур чадварын талаарх чухал мэдээллүүдийг өгч, багаар ажиллах сорил даалгавруудыг хийж гүйцэтгэсэн байна.

Байгууллагадаа сувилахуйн сургалт удирдах эрх бүхий сургагч багш бэлтгэх зорилготой уг сургалт нь сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, сувилагчийн мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх, мэргэжлийн үнэ цэнийг дээшлүүлэх чухал ач холбогдогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН